Өмчлөөд-Түрээслүүлэх хөрөнгө оруулалтын боломжийг танд санал болгож байна

Гол санаа:

  • Buy-to-Let хөрөнгө оруулалт гэж юу вэ?
  • Хөрөнгө оруулагч та ямар үл хөрөнгөд хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?
  • Ийм хөрөнгө оруулах боломж хаана байна вэ?

 

Buy-to-Let хөрөнгө оруулалт гэж юу вэ?

Buy-to-Let нь үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын хамгийн уламжлалт хэлбэр буюу өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө бусдад түрээслүүлэн орлого бүрдүүлдэг  нэг төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм. Энэ төрлийн хөрөнгө оруулалт нь зах зээл дээрх бусад  бүтээгдэхүүнтэй харьцуулахад анхны хөрөнгө оруулалт өндөр шаарддаг хэдий ч түрээсийн орлогоос бүрдсэн  өгөөжийг урт хугацаанд тасралтгүй өгөхийн сацуу өөрийн гэсэн биет үл хөдлөх хөрөнгийг өмчилдөг учраас барьцаалан санхүүжилт татах давуу тал үүсгэдэг. Мөн түүнчлэн та түрээсийн орлогоос гадна үл хөдлөх хөрөнгийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой.

Хөрөнгө оруулагч та ямар үл хөрөнгөд хөрөнгө оруулах хэрэгтэй вэ?

Сайн байршил, зөв консепц төлөвлөлт, чанартай баригдсан барилга, мөн хамгийн чухал нь зах зээлд цаашид тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг алдагдуулалгүй тогтмол нэмэгдүүлэх чадвартай, туршлагатай, мэргэжлийн хөрөнгийн менежментийн компанийг сонгох нь нэн чухал юм.

Үл Хөдлөх хөрөнгө нь олон төрөлтэй, үнэ цэн нь өдөр бүр нэмэгдэж байдаг салбар бөгөөд жилд дунджаар Улаанбаатар хотын А зэрэглэлийн оффисын зориулалтын талбайн худалдах үнэ өмнөх оны мөн үеэс 10.15%-иар, түрээслэх үнэ 29.1%-иар өссөн байна.

Ийм хөрөнгө оруулах боломж хаана байна вэ?

Ашиглалтад орсон өдрөөсөө орлого бүрдүүлэх бэлэн түрээслэгчтэй Ай Си Тауэр төсөл нь Улаанбаатар хотын төв цэгээс 10 минутын зайд буюу СБД-ийн 1-р хороо Парисын гудамж болох хамгийн үнэ цэнтэй байршилд, барилга хийцлэлийн чанар стандартыг бүрэн хангасан, тусдаа зогсоолын байгууламж бүхий 15 давхар оффис, үйлчилгээний зориулалттай төсөл билээ.

Төслийн төлөвлөлтөд үйлчилгээ, хайбрид оффис, стандарт оффисууд багтсан ба 2022 оны IV улиралд ашиглалтад орсон.

Үнэ цэн, чанарыг эрхэмлэгч танд “Ай Си Тауэр” тасралтгүй өгөөж хүртэх боломжтой бүрэн үйлчилгээт оффисын төсөлд хөрөнгө оруулахыг санал болгож байна.

Түрээсийн өгөөжтэй хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг: 8011-6292 утсаар, invescoreproperty.mn хаягаар зочлон аваарай.