card

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТӨСӨЛ ХӨГЖҮҮЛЭЛТ, ХӨРӨНГИЙН УДИРДЛАГЫН ЦОГЦ ҮЙЛ АЖИЛЛАГАА

КОМПАНИ

Инвескор Группийн охин компани болох Инвескор Проперти ХХК нь 2017 онд Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх СЗХ-ны тусгай зөвшөөрөлтэйгөөр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.

2022 оны байдлаар үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлж, дотоод болон гадаадын харилцагч, хөрөнгө оруулагч нарт чиглэсэн ҮХХ-ийн Хөрөнгийн удирдлагын цогц үйл ажиллагааг эрхлэн явуулж байна.

Одоогийн байдлаар оффисын 3 төсөл, орон сууцны зориулалттай 1 төслийг удирдаж байгаа бөгөөд Үйлчилгээт орон сууц, Хайбрид оффис зэрэг шинэлэг, оновчтой концепцуудыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн туршлагатай.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ОНЦЛОГ

Үл хөдлөх хөрөнгийн салбарын үндсэн үйл ажиллагаа болох Төсөл хөгжүүлэлтээс гадна тухайн хөрөнгийн үнэ цэнийг тогтмол нэмэгдүүлэх зорилготой дагалдах үйлчилгээнүүд болох Эд хөрөнгийн менежмент, ашиглалтын менежмент, ҮХХ-д суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд санал болгодог.

 

Ингэснээр бид тухайн төслийг хөгжүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх шатанд оролцон хяналт тавьж, тухайн төслөөс хүртэх нийт үр ашгийн хэмжээг хамгийн өндөр түвшинд хүргэх талбайн төлөвлөлт, үнийн бодлогыг хөгжүүлж чадсанаараа хөрөнгө оруулагчдын урт хугацааны нийт өгөөжийг нэмэгдүүлж байгаа юм.

 

ТӨСЛҮҮД

КОМПАНИЙН НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА

 

2021 онд Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газарт хандан цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтэй тэмцэх үндэсний хэмжээний цогц хөтөлбөр боловсруулах тухай зарлигийг гаргасан.

Уг хөтөлбөрийн хүрээнд нэг тэрбум мод тарих бөгөөд түүнийг гүйцэтгэх ажлыг нийт 3 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Эхний буюу бэлтгэл шат 2021-2024 онуудад, хоёр дахь буюу эрчимжүүлэх шат нь 2024-2026 онуудад, гурав дахь буюу тогтворжуулах шат нь 2027-2030 онуудад хэрэгжинэ.

Энэхүү хөтөлбөрийг дэмжиж цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээр Инвескор Группийн охин компаниуд хамтдаа нийт НЭГ САЯ  мод тарьж ургуулахаар төлөвлөөд байна.

 

БИДНИЙ ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Хүсэлт илгээх