card

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Үл хөдлөх хөрөнгийн салбарын үндсэн үйл ажиллагаа болох Төсөл хөгжүүлэлтээс гадна тухайн хөрөнгийн үнэ цэнийг тогтмол нэмэгдүүлэх зорилготой дагалдах үйлчилгээнүүд болох Эд хөрөнгийн менежмент, ашиглалтын менежмент, ҮХХ-д суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд санал болгодог.

 

Ингэснээр бид тухайн төслийг хөгжүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн болох бүх шатанд оролцон хяналт тавьж, тухайн төслөөс хүртэх нийт үр ашгийн хэмжээг хамгийн өндөр түвшинд хүргэх талбайн төлөвлөлт, үнийн бодлогыг хөгжүүлж чадсанаараа хөрөнгө оруулагчдын урт хугацааны нийт өгөөжийг нэмэгдүүлж байгаа юм.

 

Инвескор Проперти ХХК нь үл хөдлөх хөрөнгийн төслүүдийн өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хариуцсан Ашиглалтын менежмент болон Эд хөрөнгийн менежментийн үйлчилгээг эрхлэн явуулахаас гадна хөрөнгө оруулагчдын урт хугацааны өгөөжийг нэмэгдүүлэх, үл хөдлөхийн салбарын бүтээгдэхүүнийг анх хөгжүүлэх шатнаас нь эхлээд ашиглалтад оруулах хүртэлх процессын алхам бүрд ашигт ажиллагааг хамгийн өндөр байлгахаар тухайн салбартаа цогц үйл ажиллагааг эрхэлдэг.

ҮХХ-ийн Хөрөнгийн Удирдлагад дараах үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна:

Салбарын судалгаа, шинжилгээ

 

Төсөл хөгжүүлэх & худалдан авах

 

Төслийн менежмент & Зөвлөх үйлчилгээ

Татварын зөвлөгөө

ҮХХ-ийн хөрөнгө оруулалтын багц үүсгэх

 

Хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хөгжүүлэлт

 

Хуулийн зөвлөгөө

 

Үл хөдлөх хөрөнгийн төслийг ашиглалтад орсноос хойших өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, тухайн төслийн хөрөнгийг үр ашигтайгаар удирдах, түрээсийн борлуулалтыг гүйцэтгэх, өмчлөгч/хөрөнгө оруулагчийг  төлөөлөн түрээслэгч нартай харилцаа тогтоох зэргээр тухайн төслийн зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлэх зорилгоор Үл хөдлөх эд хөрөнгийн менежментийн үйл ажиллагааг эрхэлдэг.

ҮХХ-ийн Эд хөрөнгийн менежментэд дараах үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна:

 

Түрээслэгчтэй харилцаа тогтоох

Хөрөнгийн өмчлөгч буюу хөрөнгө оруулагч болон түрээслэгч хоёр этгээдүүдийн хоорондын гүүр болж ажилладаг гэдгээр нь Үл хөдлөхөд хөрөнгийн менежментийн үйлчилгээний үндсэн үйл ажиллагааг тодорхойлж болно. Хөрөнгийн менежмент үзүүлж буй баг нь түрээслэгчдийг эрж хайх, гэрээ байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах гэх мэт бүхий л харилцаанд хоёр талыг төлөөлөл ажилладаг онцлогтой.

Түрээсийн маркетинг & Борлуулалт & Дүүргэлт

Түрээсийн гэрээ байгуулах, Нөхцөл тохирох



Оршин суугч, түрээслэгчдэд чиглэсэн бусад үйлчилгээ

 

Төлбөр тооцоо & Санхүүгийн бүртгэл

Түрээслэгчтэй гэрээ байгуулснаас хойш эхлэх харилцаа буюу түрээсийн төлбөр цуглуулах, ашиглалтын болон бусад төлбөр тооцоог төлөх, суутгах, шаардлагатай тохиолдолд орлогын татвар суутгах гэх мэт санхүү бүртгэлтэй холбоотой ажилбаруудыг ҮХХ-ийн Эд хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэгч нь өмчлөгчийг төлөөлөн хариуцдаг. Ингэснээр хөрөнгө оруулагчийн хувьд гэрээгээр тохирсон хугацаандаа ТҮРЭЭСИЙН ЦЭВЭР ӨГӨӨЖ-өө тасалдалгүй, тогтмол хүртдэг байх давуу талыг үүсгэдэг.

Түрээсийн төлбөр цуглуулалт

Ашиглалтын төлбөр тооцоо

Өмчлөгчийн санхүү бүртгэл & Татварын тайлагнал

 

Хөрөнгийн эрсдэлийг удирдах

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн биет хөрөнгөд эвдрэл, гэмтэл үүсэх нь  үүсэж болох томоохон эрсдэлүүдийн нэг байдаг. Эд хөрөнгийн менежментийн баг нь барилгыг бүтнээр нь Үл хөдлөх хөрөнгийн даатгалд хамруулах мөн шаардлагатай тохиолдолд засвар үйлчилгээнд зарцуулахаар хуримтлалын санг үүсгэн хяналт тавих зэрэг байдлаар биет хөрөнгийн эрсдэлийг удирдаж байдаг.

Үл хөдлөх хөрөнгийн даатгал

Засвар, үйлчилгээний хуримтлалын сан үүсгэх

Төслийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн цагаас тухайн төслийн насжилтыг удирдах хэрэгцээ үүсдэг. Төслийн дэд бүтэцтэй холбоотой үзлэг, үйлчилгээг хуваарийн дагуу гүйцэтгэснээр тухайн төслийн үзэмж, тав тух нэмэгдэж зах зээлийн үнэлгээнд нөлөөлөхөөс гадна насжилтыг уртасгаснаар хөрөнгө оруулагчдын хүртэх нийт өгөөж нэмэгддэг.
Ашиглалтын менежментэд дараах үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна:

Төслийн ая тух, аюулгүй байдал

Барилгын оршин суугч, эзэмшигчдийн аюулгүй байдал, ая тухыг хангах хяналтын үйл ажиллагааг эрхлэхээс гадна зохих арчилгаа, үйлчилгээг үзүүлдэг.

Хяналтын камер & Нэвтрэх эрхийн зохицуулалт

Гадна талбайн арчлалт, ногоон байгууламж


Ариутгал & Хортон, шавж устгал

 

Инженерийн засвар, үйлчилгээ

Хуваарьт үзлэгийг тогтмол явуулснаар онцгой байдлын үеийн бэлэн байдлын зэрэг тогтвортой байх ба их, дунд, бага үеийн дэд бүтцийн инженерийн засвар үйлчилгээг тогтмол гүйцэтгэн явуулснаар барилгын насжилтыг уртасгадаг.

Өдөр тутмын болон хуваарьт үзлэг

Инженерийн засвар, үйлчилгээ

Инвескор Проперти ХХК нь Төслийн захиалагч болж өөрсдийн төслүүдийг хөгжүүлэхээс гадна үл хөдлөх хөрөнгийн салбарт бусад хувь хүн, аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах боломжтой.

Та төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалт болон төслийн борлуулалтын зуучлал, эд хөрөнгийн менежмент, зөвлөх үйлчилгээ авах зэргээр бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол доорх маягтад өөрийн мэдээллээ үлдээнэ үү? 

Хүсэлт илгээх