ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД СУУРИЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Уламжлалт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээс ялгаатай нь Үл хөдлөх хөрөнгө нь биет хөрөнгө учраас өдөр тутмын арчлалт, үйлчилгээнээс тухайн хөрөнгийн үнэ цэн өсөн нэмэгдэх эсэх нь шалтгаалдаг.
Өмчлөөд-Түрээслүүлэх тусгай зориулалтын үл хөдлөх хөрөнгө буюу үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр нь өмчлөгч этгээд өөрийн хөрөнгөө бусдад түрээслүүлэн тогтмол түрээсийн орлого бүрдүүлэх мөн тухайн хөрөнгөө тогтмол арчлан зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлснээр ирээдүйд үүсэх үнийн өсөлтөөс ашиг хүртэх зэрэг давуу талуудыг үүсгэдэг.
Түрээсийн үнэ нь тухайн зах зээлтэйгээ уялдаатай буюу инфляц өссөн үед мөн дагаж өсдөг, үл хөдлөхийн өмчлөгч нь тухайн хөрөнгөө барьцаалан богино хугацаанд санхүүжилтийн үүсгүүр олох боломжтой зэрэг онцгой давуу талууд бий.
Харин сул талын хувьд хөрвөх чадвар багатай буюу бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад зарж борлуулан анхны хөрөнгө оруулалтаа эргүүлэн олоход цаг их зарцуулдаг.
Түгээмэл асуултууд
Хөрөнгө оруулагчийн хувьд тогтмол түрээсийн орлогоос өгөөж хүртэхээс гадна зах зээлийн ирээдүйн үнийн өсөлтөөс мөн ашиг хүртэнэ.
Өөрөөр хэлбэл бодит байдал дээр тухайн үл хөдлөх хөрөнгө нь түрээслэгдээгүй байсан ч тогтсон түрээсийн өгөөжийг гэрээнд заасны дагуу өмчлөгчид тасралтгүй олгох нөхцөлтэй.
• Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч компаниуд ялгаатай нөхцөлтэйгөөр Өмчлөөд-Түрээслүүлэх тусгай зориулалттай бүтээгдэхүүн гаргаж байгаа
• 2021 онд Биржийн бус зах зээл нээгдсэнээр үл хөдлөх хөрөнгийн компаниуд тогтмол купон төлөлттэй, хугацааны эцэст бодит үл хөдлөх хөрөнгөд хувирах нөхцөлтэй бондуудыг хаалттай хүрээнд борлуулж эхэлсэн
• Хувийн Хөрөнгө оруулалтын сангууд мөн үүссэн байгаа.
а) Улсын бүртгэлд бүртгэгдсэн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дүн.
б) Эд хөрөнгийн даатгалын гэрээнд ашигласан дүн.
в) Үл хөдлөхийн баланс дээр бүртгэгдсэн дүн.
Гэрээний дүнгийн 2%- Хөрөнгө борлуулсны орлого /худалдагч тал төлөх/
Гэрээний дүнгийн 10% - НӨАТ /худалдагч тал төлөх/
Худалдагч этгээд нь оршин суугч бус бол:
Гэрээний дүнгийн 20%- Монгол улсаас эх үүсвэртэй бүх орлого /худалдагч тал төлөх/
Гэрээний дүнгийн 10% - НӨАТ /худалдагч тал төлөх/
ТАНД НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?
Та холбоо барих мэдээллээ үлдээнэ үү? Бид эргэн холбогдох болно.