card

Хөрөнгө оруулагч

ҮХХ-д суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд

 

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь хамгийн энгийн, сонгодог утгаараа үл хөдлөхөд хөрөнгө оруулна гэдэг нь ҮХХ-ийг өмчлөөд түүнийгээ бусдад түрээслүүлэх байдлаар урт хугацаанд тогтмол түрээсийн орлого буюу бэлэн мөнгөн орлого бүрдүүлэхийг хэлдэг. Гэвч энэ хөрөнгө оруулалтын хэлбэр нь харьцангуй өндөр дүнгээр хөрөнгө оруулахыг шаарддаг мөн хөрвөх чадвар муутай зэрэг сул талуудтай.

Тэдгээр сул талуудыг арилгаж, илүү олон төрлийн олон хөрөнгө оруулагчдыг тогтмол түрээсийн төлбөрөөс болон төсөл хөгжүүлэлтээс үр ашиг хүртэх боломж олгох зорилгоор олон төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд, үнэт цааснууд үүсэж биржийн бус болон хөрөнгийн зах зээлд арилжаалагдах болсон.

Үүнд: Төслийн санхүүжилтийн зорилготой бонд, Хамтын санхүүжилтийн платформ, REIT буюу Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын итгэмжлэл, Үл хөдлөх хөрөнгийн сангууд гэх мэт байна.

ҮХХ-д суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд

ӨМЧЛӨӨД-ТҮРЭЭСЛҮҮЛЭХ тусгай зориулалттай бүтээгдэхүүн

ӨМЧЛӨӨД-ТҮРЭЭСЛҮҮЛЭХ тусгай зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь тогтмол түрээсийн орлого үүсгэдэг, тухайн хөрөнгийн зах зээлийн үнийн өсөлтөөс ашиг хүртэх боломжтой зэрэг давуу талуудтай.

Энэхүү хэлбэрийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүний үйл ажиллагаа, талуудын уялдаа холбоог зургаар илэрхийлбэл:

 

ӨМЧЛӨӨД-ТҮРЭЭСЛҮҮЛЭХ орон сууцны төсөл

 
БРОШУР ТАТАХ

ӨМЧЛӨӨД-ТҮРЭЭСЛҮҮЛЭХ оффис, үйлчилгээний төсөл

 
БРОШУР ТАТАХ

ХАМТЫН САНХҮҮЖИЛТ

Хамтын санхүүжилт гэдэг нь олон тооны оролцогчид өөрсдийн хөрөнгөө нийлүүлэн хөрөнгө худалдан аваад оруулсан дүндээ оногдох хөрөнгө оруулалтын өгөөжөө хүртэх боломж олгодог хэлбэр юм. Үл хөдлөх хөрөнгө гэх мэт анхны хөрөнгө оруулалтын дүн өндөр шаарддаг салбаруудад санхүүжилт татах зорилгоор ашиглахад тохиромжтой.

Инвескор Проперти ХХК-ийн хувьд Япон улсын ТЕКРА компанийн эзэмшдэг TECROWD хамтын санхүүжилтийн платформоор дамжуулан Хоймор оффис, Амбассадор Резиденс зэрэг төслүүдийн борлуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд цаашдын хөгжүүлэх төслүүд дээр ч мөн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

TECROWD платформоор хөрөнгө оруулах үйл ажиллагаа, талуудын уялдаа холбоог зургаар илэрхийлбэл:

Хүсэлт илгээх