card

Хөрөнгө оруулагч

МЭДЭЭЛЭЛ

САНАМЖ: Энэхүү вэбсайт дахь мэдээлэл, нийтлэл, түүний агуулга нь ерөнхий мэдээлэл олгох зорилготой бөгөөд ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш болно. Нийтлэлийн агуулгыг гадаад эх сурвалжийн мэдээлэлд үндэслэн бэлтгэсэн байж болох бөгөөд уншигчийн бодит хэрэгцээ, шаардлага, хөрөнгө оруулалтын зорилго зэрэгт үндэслэн боловсруулсан санал биш юм.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨД СУУРИЛСАН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Уламжлалт хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдээс ялгаатай нь Үл хөдлөх хөрөнгө нь биет хөрөнгө учраас өдөр тутмын арчлалт, үйлчилгээнээс тухайн хөрөнгийн үнэ цэн өсөн нэмэгдэх эсэх нь шалтгаалдаг.

Өмчлөөд-Түрээслүүлэх тусгай зориулалтын үл хөдлөх хөрөнгө буюу үл хөдлөхийн хөрөнгө оруулалтын сонгодог хэлбэр нь өмчлөгч этгээд өөрийн хөрөнгөө бусдад түрээслүүлэн  тогтмол түрээсийн орлого бүрдүүлэх мөн тухайн хөрөнгөө тогтмол арчлан зах зээлийн үнэлгээг нэмэгдүүлснээр ирээдүйд үүсэх үнийн өсөлтөөс ашиг хүртэх зэрэг давуу талуудыг үүсгэдэг.

Түрээсийн үнэ нь тухайн зах зээлтэйгээ уялдаатай буюу инфляц өссөн үед мөн дагаж өсдөг, үл хөдлөхийн өмчлөгч нь тухайн хөрөнгөө барьцаалан богино хугацаанд санхүүжилтийн үүсгүүр олох боломжтой зэрэг онцгой давуу талууд бий.

Харин сул талын хувьд хөрвөх чадвар багатай буюу бусад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад зарж борлуулан анхны хөрөнгө оруулалтаа эргүүлэн олоход цаг их зарцуулдаг.

Түгээмэл асуултууд

ТАНД НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА УУ?

Та холбоо барих мэдээллээ үлдээнэ үү? Бид эргэн холбогдох болно.

 
 

Хүсэлт илгээх