2022 оны 4-р улиралд дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээ эрс буурчээ

Эх нийтлэл: https://www.cbre.com/insights/briefs/global-investment-declines-sharply-in-q4-2022

Хураангуй

  • 2022 оны 4-р улиралд дэлхийн үйлчилгээний (commercial) үл хөдлөх хөрөнгө оруулалтын хэмжээ 60%-иар буурч 226 тэрбум эм.долларт хүрсэн байна. Бүх бүс нутгийн хэмжээ буурч, Америк тивд 63%, Европт 62%, Ази Номхон Далайн бүс нутагт 29% буурсан байна.
  • Дэлхий даяар хөрөнгө оруулалтын хэмжээ 1.14 их наяд ам.доллар болсон нь 2021 оны амжилтаас 20%-иар буурсан байна. 2022 оны эхний хагаст түүхэн өндөр өсөлттэй байсан ч сүүлийн хагаст зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал муудсан нь хөрөнгө оруулалтaд  өргөөр нөлөөлсөн.
  • 4-р улиралд үл хөдлөх хөрөнгийн салбарын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс буурчээ. Хаус (Multifamily) 72%-aаар хамгийн их бол зочид буудлын салбар хамгийн бага буюу 20%-аар буурсан.
  • 2023 онд ханш чангарч, дунд зэргийн уналттай байна хэмээн таамалагдаж байгаа бөгөөд энэ нь арилжааны (commercial) үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын идэвхийг сааруулна. Гэсэн хэдий ч тодорхойгүй байдал арилах тусам жилийн 2-р хагасаас идэвхжиж эхэлнэ хэмээн таамаглаж байна.
  • CBRE-ийн таамаглаж буйгаар 2023 онд дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээ 11%-иар буурах төлөвтэй байгаа боловч 2019 он буюу цар тахлын үеийн дээд хэмжээнээс давсан хэвээр байх болно.

Дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөвдүгээр улиралд эрс буурчээ.

2022 оны 4-р улиралд дэлхийн арилжааны (commercial) үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ 60%-иар буурч, 226 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хөрөнгө оруулалт Америк тивд 63%, Европт 62%, Ази Номхон далайн бүс нутагт (APAC) 29%-иар буурсан нь зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотой. Хаус (Multifamily) нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 72% буурсан хэдий 2022 онд 61 тэрбум ам.доллар бүхий хөрөнгө оруулалт татан ҮХХ-ийн салбарын гол тоглогч хэвээр байна. Оффисын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 57%-иар буурч, 56 тэрбум ам.доллар болсон бол аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт 59%-иар буурч, 49 тэрбум ам.доллар болжээ. Оны эхний гурван улиралд харьцангуй тогтвортой байсан ч үйлчилгээний талбайн хөрөнгө оруулалт дөрөвдүгээр улиралд 53 хувиар буурч, 29 тэрбум ам.доллар болсон байна.

2022 онд дэлхий даяар хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 20%-иар буурч, 1.14 их наяд ам.долларт хүрсэн нь 2021 оны дээд амжилтын дараа хоёрдугаарт оржээ. Америк тивд 17%-иар буурч 698 тэрбум доллар, Европт 27%-иар буурч 324 тэрбум ам.доллар, Aзи Номхон Далайн Орнуудад 19%-иар буурч 118 тэрбум ам.доллар болжээ. 2022 оны эхний хагаст өндөр дүн бүхий хөрөнгө оруулалт хийгдсэн боловч зээлийн хүүгийн өсөлт, эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас сүүлийн хагаст үйл ажиллагаа эрс удааширсан байна.

График 1. Дэлхийн арилжааны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын хэмжээ

Эх сурвалж: CBRE Research, Real Capital Analytics, 2022 оны 4-р улирал.

Америкт үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт буурсан.

Зээлийн хүүгийн өсөлт, зээлийн хатуу нөхцөл, эдийн засгийн тодорхойгүй байдлын улмаас Америк тивд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 4-р улиралд жилийн өмнөхөөс 63%-иар буурч 131 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хаус (Multifamily) салбар 4-р улиралд 49 тэрбум ам.доллараар хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн бол энэ нь мөн жилийн өмнөхөөс хамгийн их хэмжээний (-70%) буурсан үзүүлэлттэй байна. Хаус (Multifamily) зах зээл хүчтэй хэвээр байгаа ч сүүлийн улиралд мэдэгдэхүйц суларсан. Хэдийгээр бид энэ салбарт дорвитой уналт гарахыг төсөөлөөгүй ч хурдацтай хөгжиж буй хотуудын нэмүү өртөг шингэсэн зарим үл хөдлөх хөрөнгө хүнд байдалд орж болзошгүй.

Америкийн бүс нутгийн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт өнгөрсөн дөрөвдүгээр улиралд 58 хувиар буурч, 33 тэрбум ам.долларт хүрчээ. Буурсан үзүүлэлттэй байгаа хэдий ч аж үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулагчдын эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байна. Тухайн салбар цахим худалдааны зардлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийг эргийн байршилд татан төлвөрүүлэх зэргээс үүдэн ашгийн дүн нэмэгдэнэ хэмээн таамаглаж байна. Шинэ бүтээн байгуулалтын ажил удаашраж байгаа нь ирэх жилүүдэд аж үйлдвэрийн салбарыг нэмэгдүүлэхэд тусална.

4-р улиралд Америк тивийн оффисын салбарт оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 67%-иар буурч, 19 тэрбум ам.долларт хүрчээ. Оффисын ашиглалтын ирээдүйн түвшин тодорхойгүй байгаа нь салбарын хөрөнгө оруулалтад нөлөөлж байна. Хөрөнгө оруулагч нар А зэрэглэлийн оффисыг илүү их сонирхож байгаа. Харин B болон C зэрэглэлийн оффисын хөрөнгө оруулалт илүү хүндрэлтэй нүүр тулах магадлалтай байна.

Америкийн түрээс, үйлчилгээний талбайн худалдааны салбарт оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ 4-р улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 59%-иар буурч, 16 тэрбум ам.долларт хүрсэн байна. Түрээс, үйлчилгээний талбайн худалдаа нь өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын хэмжээ гурван хувиар өсч, 87 тэрбум ам.долларт хүрсэн цорын ганц томоохон салбар байв.

График 2. Дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээнд үл хөдлөх хөрөнгийн салбарын эзлэх хувь /улиралаар/

Эх сурвалж: CBRE Research, Real Capital Analytics, 2022 оны 4-р улирал.

 

Европын хөрөнгө оруулалтын удаашрал нь Украины дайнаас үүдэлтэй

Европд хөрөнгө оруулалтын хэмжээ 4-р улиралд жилийн өмнөхөөс 62%-иар буурч, 64 тэрбум ам.долларт хүрсэн нь зээлийн хүүгийн өсөлт болон эдийн засгийн удаашралаас ихээхэн шалтгаалсан байна. 2022 оны өвөл эрчим хүчний үнэ унасан нь илүү хүндээр нөлөөлсөн.

Европын оффисын салбарт оруулсан хөрөнгө оруулалт дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 64 хувиар буурч, 19 тэрбум ам.долларт хүрсэн. АНУ-ын нэгэн адил оффисын зах зээл Европт хоёр хуваагдсан бөгөөд хөрөнгө оруулагчид голчлон өндөр зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө рүү хөрөнгөө чиглүүлж байсан. Оффис ашиглалтын түвшин өндөр байгаа тул оффисын салбар Европт харьцангуй хүчтэй хэвээр байгаа.

Европ дахь аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт мөн жилийн 4-р улиралд 64%-иар буурч, 10 тэрбум ам.долларт хүрсэн. Бүс нутгийн суурь үзүүлэлтүүд бага зэрэг суларч, оршин суугчдын эрэлт багасаж, сул орон тоо бага зэрэг нэмэгдэв.

Европын үйлчилгээний талбайн үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт 4-р улиралд жилийн өмнөхөөс 40%-иар буурч, 10 тэрбум ам.долларт хүрчээ. Эдийн засаг муудаж байгаа нь бүс нутгийн үйлчилгээний талбайн худалдаанд сөргөөр нөлөөлж байгаа ч ирэх улиралд суурь үзүүлэлтүүд тогтворжих нь хөрөнгө оруулалтыг татна гэж найдаж байна.

Европ дахь Хаус (Multifamily) хөрөнгө оруулалт 4-р улиралд жилийн өмнөхөөс 78%-иар буурч, 12 тэрбум ам.долларт хүрчээ. Их хэмжээний бууралт нь 2021 оны 4-р улиралд хийгдсэн хоёр том аж ахуйн нэгжийн гүйлгээтэй холбоотой юм. Хаус (Multifamily) зах зээл эрэлттэй хэвээр байна.

Ази Номхон Далайн Хөрөнгө оруулалт хамгийн бага удааширсан нь

Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөвдүгээр улиралд өмнөх оны мөн үеэс 29 хувиар буурч, 30 тэрбум ам.долларт хүрсэн. Хятад, Япон дахь үйл ажиллагаа сэргэж эхэлсэн ч санхүүжилтийн зардал нэмэгдсэн нь Сингапур дахь хөрөнгө оруулалтыг удаашруулсан. 2022 оны бүтэн жилийн Ази, Номхон далайн бүсийн хөрөнгө оруулалтын хэмжээ 19%-иар буурч, 118 тэрбум ам.доллар болжээ.

Ази, Номхон далайн бүс нутаг дахь оффиs салбарын хөрөнгө оруулалт 4-р улиралд өмнөх оныхоос ердөө 4%-иар буурч, 18 тэрбум ам.доллар болжээ. Япон, Солонгост төв бизнес дүүргийн оффисын борлуулалт болон Хятад, Хонг Конгод төвлөрсөн бус оффисын борлуулалт идэвхтэй байгаа ажиглагдаж байна. Тус бүс нутагт оффисын хэрэглээ огцом өссөн тул оффисын салбар нь Ази, Номхон далайн бүсд эрэлттэй хэвээр байна.

Ази, Номхон далайн бүсд хийгдсэн аж үйлдвэрийн хөрөнгө оруулалт 2020 онд нийт 6 тэрбум ам.доллар байсан бөгөөд 2021 оны 4-р улирлаас 53%-иар буурсан. Австрали, Япон дахь үл хөдлөх хөрөнгө эрэлт ихтэй байсан. Австралид ҮХХ-ийн салбарт сул орон тоо бага байгаа мөн Японд өгөөжийн дүн өндөр байгаа нь 2023 онд дээрх хоёр зах зээл ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт татсаар байх болно гэж таамаглаж байна.

Ази Номхон Далайн бүс нутгийн үйлчилгээний талбайн хөрөнгө оруулалт 4-р улиралд жилийн өмнөхөөс 50%-иар буурч, 3 тэрбум ам.долларт хүрчээ. Бүс нутгийн аялал жуулчлалын салбарыг аажмаар нэмэгдүүлэх нь томоохон хотуудын гол үйлчилгээний талбайн хөрөнгийн эрэлтийг нэмэгдүүлнэ.

 

Дэлхийн урьдчилсан мэдээ

2023 онд дэлхий даяар хямрал нүүрлэнэ хэмээн таамаглаж байгаа бөгөөд энэ нь зээлийн хүүгийн хэлбэлзэл, үл хөдлөх хөрөнгийн суурь үзүүлэлтүүд болон хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас үүдэлтэй. Төв банкны бодлого илүү ил тод болсноор урьдчилан таамаглах боломжтой болж, эдийн засгийн нөхцөл байдал тогтворжихын хэрээр арилжааны үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэж үзэж байна.

CBRE 2023 онд дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээ 11%-иар, Америкт 15%-иар, Европт 5%-10%-иар, Ази Номхон далайн бүс нутагт 5%-иар буурна гэж таамаглаж байна. Жилээс жилд мэдэгдэхүйц буураад байгаа хөрөнгө оруулалт мөн адил 2023 оны 1 болон 2-р улиралд үргэлжилж, оны хоёрдугаар хагаст сэргэх төлөвтэй гэж урьдчилан таамаглажээ.

График 3: Хөрөнгийн салбараар дэлхийн хөрөнгө оруулалтын хэмжээ

Эх сурвалж: CBRE Research, Real Capital Analytics, 2022 оны 4-р улирал.

График 4: Хөрөнгө оруулалтын хэмжээ 

Эх сурвалж: CBRE Research, Real Capital Analytics, 2022 оны 4-р улирал