‘Edelmont’ дөрвөн улирлын хаус хотхоны урьдчилсан захиалга нээгдлээ

Ая тух, ухаалаг төлөвлөлт, байгалын уран сайхныг нэгтгэсэн Edelmont /Эдльмонт/ дөрвөн улирлын хаус хотхоны эхний ээлжийн Сингл хаусны урьдчилсан захиалга албан ёсоор нээгдлээ.

Улаанбаатар хотын зүүн бүс дэхь цэвэр агаар, цэлгэр байгалийг хотын ая тух болон орчин үеийн архитектур төлөвлөлттэй уулзуулж, халуун ам бүлээрээ дурсамжаа бичих Edelmont дөрвөн улирлын хотхоныг Инвескор Проперти ХХК бүтээн хөгжүүлж байна.

  • Төслийн хэрэгжих хугацаа: 2025-2027
  • Төслийн газрын хэмжээ: 15 га
  • Нийт айлын тоо: 210+
  • Төслийн байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хүрэлтогоотын ам

Төслийн бүтэц & Барилгажих үе шат:

Танд таалагдах Edelmont-ын шийдлүүд:

  • Төвийн дэд бүтцийн шийдэл
  • Хөрөнгийн менежментийн үйлчилгээ
  • Олон улсын ногоон барилгын стандартын шийдэл, ногоон орчин
  • Амьдралын хэв маяг, үнэ цэнийг бүрдүүлэх нэгдмэл коммунити

2025 оны 1-р ээлжийн Сингл хаусны төлөвлөлт:

Edelmont хотхоны 1-р ээлж нь 2025 онд ашиглалтад орох 1А ба 1В хэсгүүдээс бүрдэх ба нийт 29 Сингл хаусны бүс байна.

  • 29 хаусын 6 нь 2 давхар, 23 нь 1 давхар
  • 212.88мкв-330.40мкв хооронд талбайн сонголттой
  • Бүрэн цутгамал бүтээцтэй
  • Айл бүр 3+ унтлагын өрөөтэй
  • Айл бүрт 2 машины граш
  • Айлуудыг хайлс, бутлаг ургамлаар хашаалсан
  • Сингл хаусны экстериорийн хувьд гадна фасад гоёлын тоосго, хавтан байна.

Холбоо Барих:

  • Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 11-р хороо, Хүрэлтогоотын ам
  • Утас: +(976) 7070-1177; 8011-7800; 8011-6292
  • Facebook: Edelmont Residential Complex
  • Instagram: @edelmont_residential