2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 4.8%-д хүрч томоохон агентлагуудын төсөөллөөс давсан нь бизнес эрхлэгчид болоод хөрөнгө оруулагчдын хувьд ихээхэн эерэг мэдээлэл байлаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг даган бизнесийн олон салбар, тэр дундаа үл хөдлөх хөрөнгийн салбарт өсөлт бий болсноор тус салбарт хөрөнгө оруулах сонирхолтой гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчдын тоо өсөн нэмэгдсээр байна.
“Инвескор Проперти” ХХК нь төсөл хөгжүүлэх, хөрөнгө оруулах, хөрөнгийн менежментийн үйлчилгээ үзүүлэх гэх зэргээр үл хөдлөх хөрөнгийн цогц менежментийн (vertically-integrated) үйл ажиллагааг эрхэлдэг. Түүнчлэн Инвескор санхүүгийн группийн охин компанийн хувьд Монгол Улсын өнөөгийн хөрөнгө оруулалтын орчин, санхүүгийн зах зээлийн төлөв байдлын талаарх мэдлэг, ноу-хауг хуримтлуулж, санхүүгийн салбарын сайн туршлагыг үл хөдлөх хөрөнгийн салбарынхаа үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж, үл хөдлөх хөрөнгөд суурилсан шинэлэг хөрөнгө оруулалтын боломжуудыг дотоодын зах зээлд нэвтрүүлэн хөрөнгө оруулагчдадаа танилцуулдгаараа онцлогтой.
Бидний зүгээс тус салбарт хуримтлуулсан туршлага дээрээ тулгуурлан мэргэжлийн судалгааны байгууллага болон шинжээч нарын гаргасан албан ёсны тоон мэдээлэл, эдийн засгийн хүлээлт, салбарын үзүүлэлтүүд зэргийг багцлан дүгнэсэн “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл - Жилийн тайлан 2022” тоймын анхны дугаарыг бэлтгэн боловсруулаад байна. Энэхүү тоймоор дамжуулж бид хөгжиж буй манай орны эдийн засгийн ерөнхий төлөв байдал, үл хөдлөх хөрөнгийн салбарын гүйцэтгэл, үл хөдлөх хөрөнгийн үнийн хөдөлгөөн, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах боломжууд, шинээр үүсэх боломжтой бүтээгдэхүүн, үйлчилгээ болон хөрөнгө оруулагчдын мэдвэл зохих татвар, эрх зүйн зохицуулалтын талаарх мэдээ, мэдээлэл зэргийг нэгтгэн тайлан хэлбэрт оруулж хөрөнгө оруулагчид болон салбарын мэргэжилтнүүдтэй туршлага мэдлэгээ хуваалцахыг зорилоо.
Тоймын эх хувийг та ЭНД дарж татан авна уу
Холбоо барих: 8805-6173, 8600-5859
Цахим шуудан: [email protected]