Гол санаа:
|
Америкийн гэр ахуйн бараа, гоёл чимэглэлээр мэргэшсэн сүлжээ дэлгүүр болох Bed Bath & Beyond Inc (BBBY) нь 2023 оны 4-р сарын 23нд дампуурлаа зарласан бөгөөд компанийг эргүүлэх хэд хэдэн бүтэлгүй оролдлого хийсний дараа үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдсэн.
Тус сүлжээ нь АНУ болон Мексикт салбаруудтай бөгөөд 2023 оны 4-р сард Канад дахь бүх дэлгүүрээ хаасан. BBBY компанийн төв байр Нью Жерси мужийн Юнион хотод байрладаг бөгөөд Fortune 500 болон Форбс Глобал 2000-д багтдаг байсан юм.
Bed Bath & Beyond дэлгүүрүүд болон охин компани Buy Buy Baby-н бүх байршил одоогоор татан буугдаж байгаа бөгөөд “Удахгүй хаагдана” гэсэн наалтууд хаа сайгүй наагдсаар байна. Бусад бизнесийн байгууллагуудын хувьд энэ нь түрээслэх боломж үүсэж байгаа юм.
Дампуурлаа зарласан нь өрсөлдөгч худалдаа үйлчилгээний байгууллагууддаа шинэ зах зээлд шинэ хэрэглэгчтэй болох боломжийг бий болгоод зогсохгүй хаагдаж буй дэлгүүрүүд нь нэмэлт талбай хайж буй худалдаа үйлчилгээний байгууллагад газраа алдах болоод байна.
BBBY нь мөн дампуурлаа зарласан Kmart, Sears зэрэг компаниудын эгнээнд нэгдэж дэлгүүрийнхээ зай талбайг чөлөөлөн шинэ дэлгүүр нээгдэх боломжоор хангаад байна. Bed bath нь 360 гаруй нэрийн дэлгүүр, 120 Buy Buy Baby гээд нийт бусад компаниудад түрээслэх боломжтой 500 орчим байршилтай. Энэ нь аль хэдийн 150 гаруй гүйцэтгэл муутай нэрийн дэлгүүр болон 49 Harmon FaceValue гоо сайхны сүлжээ зэрэг маш олон дэлгүүрүүдээ хаасаар байна.
Одоогоор компанийн дэлгүүрүүд болон вебсайт нээлттэй хэвээр байгаа ч дараа долоо хоногт татан буугдахаар төлөвлөгдөж байна. .
Үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтнүүд болон үйлчилгээний салбарыг ажиглагчдын үзэж буйгаар Bed Bath нь зөв цаг үедээ хаалгаа барьж байна. BBBY-н салбарууд нь хотын захын хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт байрладаг. Салбарын шинжээчдийн үзэж байгаагаар дэлгүүрүүд нь хэмжээний хувьд амархан дасан зохицхоор - ихэвчлэн 2800 м.кв орчим талбайтай. Off-mall худалдааны төвүүдийн эрэлт их, сул талбай бага бөгөөд ялангуяа хөнгөлөлт нэмэгдэн уламжлалт үйлчилгээний байгууллагын тоглогчид шинэ консепц бүхий туршилтуулыг хийсээр байна.
Худалдаа үйлчилгээний зөвлөх групп болох Coresight Research-ийн гүйцэтгэх захирал Дебора Вайнсвигийн үзэж байгаагаар BBBY-н хуучин салбар дэлгүүрүүд CVS, Walgreens эмийн сангууд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ рүү нэвтэрч байгаатай холбоотой шинэ салбараа болгох аль эсвэл Aldi, Lidi зэрэг хүнсний сүлжээ дэлгүүрүүд болох магадлал өндөр.
BBBY-н салбарууд Kmart болон Sears дэлгүүрүүдтэй харьцуулахад илүү нүүхэд бэлэн байдаг, учир нь засвар үйлчилгээ, үйл ажиллагааны хувьд хавьгүй тогтворжсон байсанд байна.
Вайнсвиг хэлэхдээ: "Өмнө нь ийм зүйл тохиолдох вий гэж би илүү их санаа зовж байсан байх, гэхдээ энэ удаад тийм биш. Үйлчлигээний талбайн эрэлт хэрэгцээнд асар их өөрчлөлт гарсан тул би одоохондоо санаа зовохгүй байна."
Их хямралын үеэр болон Ковид цар тахлын үеэр дахин худалдаа үйлчилгээний салбарын байршил сийрэгжсэн гэж Cushman & Wakefield-ийн ахлах эдийн засагч Жеймс Бохнакер тайлбарлав.. Харин одоо томоохон үйлчилгээний Warby Parker, Casper болон уламжлалт худалдаа үйлчилгээний Macy, мөн дээрээс нь хямд үнийн бодлого баримталдаг Dollar Store хүртэл эдгээр сул талбайг олж авахаар өрсөлдөөнд нэгдээд байна.
Худалдааны төвүүдийн сул орон тоо 2023 оны эхний улиралд 5.6% болж буурсан нь үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйлчилгээ үзүүлэгч Cushman & Wakefield 2007 оноос судалж эхэлснээс хойшхи хамгийн доод түвшин юм. Ийм байршилд ихэвчлэн томоохон хүнсний дэлгүүр, фитнес, ресторан зэрэг бизнесүүд хэрэглэгч нарт өндөр зэрэглэлийн тухлаг үйлчилгээ үзүүлснээр чинээлэг худалдан авагчдад танигдан, шинэ салбаруудаа нэмдэг байна.
Coresight Research-ийн мэдээлснээр 2016 оноос хойш анх удаа нээгдсэн дэлгүүрийн тоо нь хаагдсан дэлгүүрийн тооноос давсан нь 2022 он АНУ-д худалдааны салбарын хувьд онцлох жил байв.
Coresight-ийн судалгаагаар 2022 онд худалдаа үйлчилгээний салбар АНУ-д ойролцоогоор 2500 шинэ дэлгүүр нээсэн байна.
2023 онд АНУ-д нээгдэх дэлгүүрүүдийн нээлт
Эх сурвалж: Coresight судалгааны төв |
Зээлийн хүү нэмэгдэж, эдийн засаг хүнд байгаа хэдий ч энэ жил худалдаа үйлчилгээ хурдацтай өснө гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.
Coresight's Weinswig-ийн үзэж буйгаар худалдаа үйлчилгээний салбарын эрэлтийг нэмэгдүүлж буй хэд хэдэн хүчин зүйл байна:
Цар тахлын улмаас худалдан авагчид их хэмжээний зарлага гаргасан нь нөгөө талаар худалдаа үйлчилгээний салбар илүү ашигтай ажилласан. Компаниуд худалдаа үйлчилгээний дэлгүүрүүдийг өөрсдийн сурталчилгаагаа байршуулах талбар ба цахим худалдааны захиалгийг дэмжинэ гэж үздэг.. Google болон Apple компанийн нууцлалын шинэчлэл нь компаниудыг хэрэглэгчдээ зан төлвөөр нь онлайнаар хянахад хэцүү болгож байгаа тул худалдан авагчдын зан төлөвийг илүү сайн ойлгохын тулд технологийн шинэчлэлийг нэвтрүүлэх болсон. Мөн хайбрид оффисын хэв маяг ихэссэнээс үүдэн худалдаа үйлчилгээний газруудаар үйлчлүүлэгч өдрийн цагаар очих нь ихэссэн.
Coresight-ийн мэдээлж буйгаар Dollar General, Dollar Tree болон TJX зэрэг хямд үнийн бодлого баримталдаг компаниуд улам бүр өргөжих төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Bed Bath-ийн орон зайг эзлэх томоохон түрээслэгч болох магадлалтай байна.
BBBY -ийн сул талбайнууд LA Fitness, Crunch and Planet Fitness фитнессийн сүлжээнүүдэд тохиромжтой газар байж болно. Түүнчлэн TJX-ийн эзэмшдэг HomeGoods, Marshalls зэрэг дэлгүүр болох магадлалт өндөр хэмээн Левин Менежментийн гүйцэтгэх захирал Мэттью Хардинг хэлэв. Нью Жерсид төвтэй тус компани нь АНУ-ын таван муж болон Вашингтон хотод 100 гаруй үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж, менежментийг нь хариуцдаг. Bed Bath-ийн зарим үл хөдлөх хөрөнгө нь мөн дээрх компанийн өмчид багтдаг.
Моллд байршилтай брэндүүдийг мөн харж болно. Жишээлбэл, Foot Locker нь 2022 онд АНУ-д 187 салбар дэлгүүрээ хаасан нь бусад брэндүүдээс илүү байгаа юм. Foot Locker-н гүйцэтгэх захирал Мэри Диллон бие даасан байршил бүхий шинэ газрууд нээх төлөвлөгөөний талаар дурдсан.
Үүнийг худалдаа үйлчилгээний салбарын амьдралын тойрог гэж бодоцгооё.
Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын компани болох Kimco Realty өөрийн багцдаа 27 BBBY дэлгүүртэй бөгөөд эдгээр байршлуудын ихэнхийг өөр өөр түрээслэгчлэгдэд түрээслэх болсон гэдгээ мэдэгдсэн . Хэвлэл мэдээллээр тус компани нэрсийг хараахан хэлэх боломжгүй байгаа ч үзвэр үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүн, тавилга, автомашин, цахилгаан хэрэгслийн дэлгүүрүүд түрээслэхээр багтсан байна.