Агаарын чийгшил бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?
Агаарын чийгшил гэдэг нь агаар дах устөрөгчийн хэмжээг илэрхийлдэг.
Голын эрэг дагуух газрын агаарын чийгшил эргээс зайтай газартай харьцуулахад 2 дахин их байдаг (Ashrae судалгааны байгууллага). Агаарын чийгшил хэт өндөр эсвэл хэт бага байх нь хүний бие махбод, эрүүл мэнд болон сэтгэл санаанд дараах байдлаар сөргөөр нөлөөлдөг байна.
Чийгшлийн өндөр түвшинЧийгшлийн бага түвшинХөгц, мөөгөнцөр үүсгэнэ Харьцангуй чийглэг орчин нь нянгийн хувьд үржих маш таатай орон зай болдог бөгөөд хөгц үүсэх гол шалтгаан юм. Хуурай арьс, экзем үүсгэнэ Арьс загатнах болон хуурайших нь чийгшлийн бага түвшинтэй холбоотой. Судалгаанаас харахад бага чийгшилтэй агаар нь эксем зэрэг арьсны зарим өвчнүүдийг улам хүндрүүлдэг байна.
Астма, харшил, амьсгалын замын өвчин 60%-аас дээш чийгшилд агаар илүү нягт болж эхэлдэг. Агаарын чийгшлийн түвшин нэмэгдэх тусам амьсгалахад хүндрэлтэй болж үүнээс үүдэн астма болон харшлын зарим нэгэн өвчнүүд үүсэх суурь болдог.
Ажлын гүйцэтгэлд нөлөөлнө Харьцангуй чийгшил бага байхад анхаарал төвлөрөх, ажлын бүтээмж шууд хамааралтайгаар багасдаг байна. Мөн сэтгэл санаа болон хүний мэдрэх мэдрэмжид сөргөөр нөлөөлдөг.
Тоос, хачиг Тоосны хачиг нь чийгшилтэй орчинд үрждэг тул өндөр чийгшилтэй газар тэдний амьдрах таатай орчин болох юм. Микроскопийн амьтад нь харшил, астма өвчнийг улам дордуулдаг тул чийгшлийн түвшинг хэвийн хэмжээнд байлгах нь тэдгээрийн үр нөлөөг багасгах гол түлхүүр юм.
Амьсгалын замын өвчинд өртөмтгий байдал Бага чийгшил, бага температур нь амьсгалын замын өвчин, ханиад, синусит, Дунд чихний үрэвсэл, бронхит, уушгины үрэвсэл зэрэг амьсгалын замын бусад олон халдварт өртөмтгий болдог. Учир нь бага чийгшил нь амьсгалын замыг хатаахад хүргэдэг.
Хэт их хөлрөх, амьсгал ихсэх Агаар чийглэг болоход хөлс амархан ууршихгүй тул маш их хөлөрдөг. Мөн агаар дах илүүдэл чийгийн улмаас бидний бие хөргөхийн тулд илүү их ажиллах шаардлагатай болдог бөгөөд үүнээс болж цусны эргэлт болон амьсгалын тоо ихэсдэг.
Томуу
Харьцангуй бага чийгшил нь томуу тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Бага чийгшил нь цилиа /амьсгалын замын эсүүд дэх үстэй төстэй бүтэц/ Covid 19 зэрэг вирусийг устгах чадварыг бууруулж, эдгээр вирусийн улмаас уушгинд гэмтэл учруулахаас сэргийлдэг.
|
Агаарын чийгшил ямар байх нь илүү тохиромжтой вэ?
ДЭМБ-ийн судалгаанаас харахад хүнд хамгийн тохиромжтой (тав тухтай) агаарын чийгшлийн горим нь 40-60% байдаг.
Бид хотын төв цэг болон Парисын гудамж буюу Ай Си Тауэрын ойр орчмын агаарын чийгшлийг хэмжиж үзэхэд Улаанбаатар хотын төв бизнес дүүрэгтэй харьцуулахад харьцангуй өндөр буюу хүний биед хамгийн тохиромжтой хэмжээ болох 52% байна.
Бид амьдралынхаа 90,000 гаруй цагийг оффис ба түүний орчинд өнгөрүүлдэг. Оффис бидний хоёрдох гэр байдаг бөгөөд дизайн болон төлөвлөлтийн хувьд гэр шиг тав тухтай, уян хатан, бие болон сэтгэлзүйн хувьд эрүүл, сөрөг нөлөөгүй, тааламжтай орчин байх нь чухал юм.
Мөн Инвескор Проперти ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд Парисын гудамжны тохижилт, орчны сайжруулалтыг хийхээр төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд Ай Си Тауэр оффисын барилгад ажилтнуудын тав тухтай байдлыг хангах ногоон байгууламж бүхий террас, гадна тохижилт болон эко систем, байгаль орчноо хайрлан хамгаалах уриа бүхий ханын зураг (гграффити) зэргийг гүйцэтгэн уриалан ажиллаж байна.
Эх сурвалж:
▫️ education.nationalgeographic.org
▫️ annualreviews.org/doi/10.1146/annurev-publhealth-031816-044420
▫️ lung.org/clean-air/at-home/indoor-air-pollutants/dust-mites
▫️ sciencedaily.com/releases/2018/03/180307095222.htm
▫️ nationaleczema.org/eczema-in-winter/
▫ ️https://www.ashrae.org/news/esociety/completed-research-rp-1755-february-2020
Ай Си Тауэр дах оффис болон үйлчилгээний талбайн талаарх мэдээлэл авахыг хүсвэл:
▫️ Байршил: СБД, 1-р хороо, Парисын гудамж-42
▫️ Төслийн захиалагч, хөгжүүлэгч: Инвескор Проперти ХХК
▫️ Холбоо барих: +976 7070-8008: +976 8011-6292