Ковид 19-ийн нөлөөллөөр оффист ажиллах хэв маяг нэлээдгүй өөрчлөгдсөн. Тогтсон ажлын хуваарийн дагуу уламжлалт зохион байгуулалттай оффис дээрээ үндсэн ажилтнууд ажилладаг байсан хэв маяг өөрчлөгдөж хайбрид оффис, зайнаас ажиллах, гэрээт ажилтан, хувиараа ажиллах гээд ажилтны хувьд олон төрөл болсноос гадна оффисын орчин ч илүү ажилтан төвтэй, үргүй зардлыг багасгасан, тогтвортой хөгжлийг дэмжсэн байдлаар хувьсан өөрчлөгдсөөр байна. Оффисын орчин ажилтнуудын ажил амьдралын тэнцвэрийг хадгалах, бүтээмжийг нэмэгдүүлэх, баг хоорондын харилцаа холбоог сайжруулсан төлөвлөлтийн шийдлүүд болон хүний нөөцийн өөрчлөлтүүдтэй дасан зохицон төлөвлөлтийг цогцлоох чиг хандлага нь нэлээдгүй чухал үзүүлэлт болж байна. Ажилтнуудын хувьд үр бүтээлтэй ажлын байр бий болгох нь зөвхөн ширээ сандал, компьютероор хангахаас илүү ажиллах орчны агаарын чанар, ухаалаг гэрэлтүүлэг, амрах зориулалтын орон зай, оффисоосоо гарахгүй өөрт хэрэгцээтэй бүх л үйлчилгээг авах боломж зэрэг ажилтны well-being байдлыг дэмжих, гэртээ байгаа мэт тав тухтай орон зайг төлөвлөх нь дэлхий даяар тренд болоод байна.
Гэртээ байгаа мэт тав тухтай орчныг бүрдүүлэх нь ажилтнууд илүү тайван, илүү үр бүтээмжтэй ажиллах цаашлаад ажилдаа ирэх хүслийг өдөөж өгдөг. Энэ нь тэдний ажиллах ёстой орон зай гэсэн ойлголт бус харин тэдний байхыг хүсдэг газар болон өөрчлөгдөнө гэсэн үг. Хүмүүсийн ажиллахыг хүсдэг орон зайг бий болгосноор оффисын ажилтнууд ажил дээрээ байх аз жаргалын индекс нэмэгддэг. Үүнийгээ ч дагаад ажлын байрны сэтгэл ханамж, багаар хамтран ажиллах болон үр бүтээмжтэй ажиллах нөхцөл байдал үүсдэг байна. Нөгөө талаас тухайн ажилтны ажиллаж буй оффисын барилга нь мэргэжлийн хөрөнгийн менежментийн багтай байх нь хөрөнгийн үнэ цэн тасралтгүй өсөх, барилгын насжилтыг уртасгахад маш чухал том нөлөөтэй.
Инвескор Проперти ХХК-ийн хөгжүүлж буй Ай Си Тауэр төсөл нь “Ажилла, Амьдар, Бүтээ” уриатайгаар оффисын ажилтнуудын зөвхөн ажиллах бус амьдрах, өөрт хэрэгцээтэй бүхий л үйлчилгээгээ ажлын орчноос авах гээд гэртээ байгаа мэт тухтай орчныг, харин компаниудын хувьд үр ашиггүй зардлыг бууруулах, хүртээмжтэй байх орчныг бүрдүүлэхийг зорьсон төлөвлөлттэй.
Ай Си Тауэр төсөл нь ажилтнууд кофе шоп, фитнес, ресторан, конвиниенс дэлгүүр зэрэг өөрт хэрэгцээтэй үйлчилгээг оффисын барилгаасаа гаралгүйгээр авах, ажилтны сэтгэл ханамжтай ажиллах орчныг ажилтнуудын чөлөөт цагаараа салхилах ашиглалттай ногоон ургамал бүхий дээвэр, тусдаа байгууламж бүхий 4 давхар авто зогсоол мөн хөхүүл ээж болон хүүхэд хуурайлах өрөөг төлөвлөн тохижуулсан.
Харин компанийн зүгээс үр ашиггүй зардлыг бууруулах, бүтээлч байдал, хамтын орон зайг дэмжих зорилгоор цагаар түрээслэн ашиглах боломжтой бүрэн тохижуулж автоматжуулсан, нэгдсэн менежмент бүхий хурал, уулзалт, сургалтын өрөөг төлөвлөсөн. Тухайн төлөвлөлтүүдээс гадна хөрөнгийн үнэ цэнийг өсөн нэмэгдүүлэх Япон стандартын хөрөнгийн менежментийн үйлчилгээтэй. Эрсдэлээс урьдчилан хамгаалах давхар даатгалд даатгагдсан тул таны хөрөнгө байгалийн гамшиг зэрэг урьдчилан төлөвлөх боломжгүй эрсдэлээс хамгаалагдсан.
Бизнесийн төв дүүргээс 10 мин алхах сайтай, Сэлбэ голын эргэ дагуу, чимээний бохирдолгүй бүс болох Парисын гудамжинд Ай Си Тауэр оффис, үйлчилгээний төсөл байрладаг ба нийгмийн хариуцлагын хүрээнд төслийн үндсэн барилгаас гадна тухайн байршилд Парис хотын өнгө төрхийг илтгэсэн байдлаар нийтийн зам талбайг сайжруулах, иргэдийн тав тухтай аюулгүй зорчих орчинг бүрдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсээр байна.
Ай Си Тауэр төсөлд бэлэн түрээслэгчтэй талбайд хөрөнгө оруулах боломж болон худалдах оффис, үйлчилгээний цөөн талбай үлдсэн тул та 8011-6292 дугаараар холбогдох эсвэл ЭНД дарж төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.