“Инвескор Проперти” ХХК: “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” жилийн тайлан 2023-2024

“Инвескор Проперти” ХХК: “Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээл” жилийн тайлангийн 2023-2024 оны шинэ дугаар харилцагч уншигчдад хүрэхэд бэлэн боллоо. 

Энэхүү тайланг Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн салбарыг бүрдүүлж буй 2023 оны зах зээлийн гүйцэтгэл, 2024 оны чиг хандлага, шинэ төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээний хөгжүүлэлт, экосистемийн оролцогч нарт хамаарах төрөөс баримталж буй шинэ бодлого зохицуулалт, оролцогч нарын тус салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, тулгарч буй сорилт, боломжуудын талаар үнэ цэнтэй ойлголтыг агуулсан цогц дүн шинжилгээ бүхий мэдээллийг өгөх зорилготойгоор өөрсдийн салбарт хуримтлуулсан туршлага болон өөрсдийн хүрээнд судалгаа хийж,судалгааны байгууллагын гаргасан дүн шинжилгээнд үндэслэн хоёрдох жилдээ эрхлэн гаргаж байна. 

Энэ удаагийн тайланд: 

Ерөнхий эдийн засгийн төлөв байдал, барилга, үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбарын нэгдсэн үзүүлэлтүүдийг тоймлон харуулахаас гадна УБ хотын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн 2023 оны дүр зураг, цаашдын төлөв зэрэг суурь сэдвүүдийг багтаасны дээр хөрөнгө оруулагчдын түлхүү анхаарал хандуулдаг сэдвүүд болох салбарын эрсдэл, дунд хугацааны трендийн төсөөлөл, 2024 оны салбарын хууль эрхзүйн зохицуулалтын талаарх нэмэлт, өөрчлөлтүүд, УБ хотын тэлэлт ба шинэ суурьшлын бүсүүдийн төлөвлөлт, ҮХХ—ийн салбарын цаашдын хөгжил, дэвшилд хэрэгцээтэй байгаа хууль эрх, зүйн зохицуулалт, зах зээлийн боломж, эрэлт болон хөгжиж буй орнуудын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, чиг хандлагын талаар оруулсан төдийгүй салбарын мэргэжлийн оролцогчдын байр суурийг эмхэтгэн оруулснаараа энэ удаагийн тайлангийн агуулга, цар хүрээ онцлогт суурилсан хөрөнгө оруулалтын орон зай зэргийн талаар мөн дүгнэн харуулсан.

Агуулга:

Ашигласан мэдээлэл:

Дээрх сэдвүүдийн хүрээнд салбаруудын нээлттэй тоон мэдээллүүдийг ашиглан шинжилж, дүгнэснээс гадна Инвескор Проперти ХХК-ийн явуулсан судалгааны “Салбарын сентимент: Төсөл хөгжүүлэгчдийн төсөөллөөр”, “Хаус худалдан авагчдын зан төлөв тогтоох” зэрэг судалгааны бодит үр дүнгээс хүргэж байгаа төдийгүй ҮХХ-ийн салбар дах оролцогч байгууллагуудыг төлөөлөх мэргэжилтнүүдийн үзэл бодлыг харуулсан төдийгүй хөгжиж буй хийгээд өндөр хөгжилтэй улсын үл хөдлөх хөрөнгийн салбарын гүйцэтгэл, төсөөллийн талаарх судалгааг агуулснаараа энэ жилийн дугаар онцлогтой юм. 

Бид хувьсан өөрчлөгдөж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тулгарч буй сорилт, боломжуудыг эрэлхийлэхийн зэрэгцээ Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын оновчтой мэдээллээр таныг чиглүүлэх луужин болж, Монголын үл хөдлөх хөрөнгийн салбарын тогтвортой өсөлтөд хувь нэмрээ оруулж, итгэл үнэмшил, судалгаанд суурилсан шийдвэр гаргахад танд туслах болно.  

Тайланг үзэх:   

  • Тайлангийн хураангуй хувилбарыг цахимаар үзэх бол: https://bitly.ws/3gxtU

  • Тайлангийн бүтэн хувилбарын хэвлэмэл хувийг худалдан авах бол: https://bitly.ws/3eoVd